Энэ жилийн сар шинийн баяраар баривчлагдсан хүний тоо өмнөх онтой харьцуулахад 70% буурчээ
Сар шинийн өдрүүдийн гэмт хэрэг, зөрчил, эрүү, хэв журам, авто замын нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээллийг Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-аас өнөөдөр өглөө.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг хэлэхдээ “Энэ жилийн сар шинийн баяр амралтын өдрүүдээр нийт 6,525 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс
- 246 нь гэмт хэргийн шинжтэй
- 5,136 нь зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл байсан.
Энэ жил мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой буюу хүрээлэн буй орчны гэмт хэрэг өмнөх оны түвшинд байв. Залилах гэмт хэрэг буурсан. Хүнийг алах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдэх, хууль сахиулагчийг эсэргүүцэх зэрэг гэмт хэргийн шинжтэй дуудлага 25-66 орчим хувиар буурсан байсан” гэлээ.