БНСУ “Спутник V” вакциныг үйлдвэрлэнэ
БНСУ-ын “GL Rapha” биотехнологийн компанийн охин компани болох “Hankook Korus” ОХУ-ын “Спутник V” вакциныг ирэх тавдугаар сараас үйлдвэрлэж эхэлнэ гэж салбарын эх сурвалжууд мэдээллээ.
ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сантай байгуулсан гэрээний дагуу “Hankook Korus” эхлээд 150 сая тун вакциныг үйлдвэрлэх аж. Үлдсэн 500 сая тунг “GL Rapha” компанийн тэргүүлсэн консорциум гэрээнд заасны дагуу үйлдвэрлэнэ. БНСУ-д үйлдвэрлэсэн бүх вакциныг экспортлох бөгөөд дотоодод хэрэглэхгүй гэдгээ мэдээлжээ.
ЭХ СУРВАЛЖ: reuters.com