ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -24 хэм, шөнөдөө -34 хэмийн хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо хүйтэн, жавартай хэвээр байна.
2024 оны 02-р сарын 20-ны 20 цаг хүртэл
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн нурууны өмнөд хэсэг, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -42…-47 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн голын хөндийгөөр -35…-41 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -20…-25 градус, бусад нутгаар -29…-34 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн нурууны өмнөд хэсэг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24…-29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10…-15 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -13…-18 градус, бусад нутгаар -19…-24 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -43…-45 градус, бусад хэсгээр -32…-34 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -39…-41 градус, өдөртөө -25…-27 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -41…-43 градус, өдөртөө -24…-26 градус хүйтэн байна.