Тээвэр зуучийн 11 терминалыг нэгдсэн логистикийн төв рүү шилжүүлнэ

Улаанбаатар хотын зүүн хэсэгт ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслийн бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, тээвэр зуучийн терминал эзэмшин үйлчилгээ явуулдаг 11 байгууллага болон төрийн холбогдох байгууллагуудыг хамруулсан ажлын хэсэг хуралдлаа.

Улаанбаатар хотод тээвэр зууч, логистикийн үйлчилгээ эрхэлдэг 500 гаруй аж ахуйн нэгж байдаг бөгөөд Улаанбаатар, Амгалан, Толгойт өртөөний 362 салбар төмөр замаар дамжуулан импорт, экспортын ачаа барааг хүлээн авах, илгээх үйл ажиллагаа явуулж байна. Ачаа тээвэр, логистикийн төвийг нэгдсэн байдлаар хотын баруун, зүүн хэсэгт төвлөрүүлэх бодлогын хүрээнд дээрх ажлын хэсэг Улаанбаатар хотын төв дэх тээвэр зуучийн 11 терминалыг нэгдсэн логистикийн төв рүү шилжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *