Нөөцийн үхрийн мах 11,350 төгрөг байна
Нөөцийн махыг гуравдугаар сарын 1-нээс эхлэн худалдаанд гаргах Засгийн газрын шийдвэр гарсан байдаг. Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын хүнсний хэрэгцээнд 8000 тонн мах бэлтгэж, нөөцөлсөн байна.
Нөөцийн махны худалдааг өнөөдрөөс эхлэн 9 дүүргийн 375 цэгээр борлуулж эхлүүлээд байна. Үхрийн мах 11,350, хонины мах 8900, ямааны мах 6700 төгрөгөөр борлуулагдана.
Энэ жилийн тухайд, Хөдөө Аж Ахуйн Биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулах юм байна. Бэлтгэн нийлүүлэлтийг “Агро нэгтгэл трейд” ХХК, “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК, “И Эн Пи” ХХК, “Чойбалсан групп” ХХК, “Стандарт мах” ХХК, “Булган мах маркет” ХХК -ууд нийт 6337,5 тонн махыг нөөцөлж бэлтгээд байна. Үхэр болон хонины мах жижиглэнгээр борлуулагдах бол ямааны мах өргөтгөсөн худалдаагаар борлуулахаар төлөвлөжээ.