Өнгөрсөн онд 643 мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгджээ

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй зарим ажил, арга хэмжээний талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

Тодруулбал, 2023 оны жилийн эцсийн байдлаар 643 мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгджээ. Харин 2024 оны хоёрдугаар сарын байдлаар 119 энэ төрлийн гэмт хэрэг бүртгээд байна. Цас зудтай Сүхбаатар аймгийн Матад сум, Дорнод аймгийн Халх гол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын нутаг дэвсгэрт бог мал их хэмжээгээр бөөгнөрчээ.

Нийтдээ 50 мянга орчим эзэн нь тодорхойгүй мал бөөгнөрсөн байснаас 12 мянган малын эзнийг олж тогтоон хүлээлгэж өгчээ. Түүнчлэн Дорнод аймагт хээрийн штаб байгуулагдсан бөгөөд малаа хайж буй иргэд тус газартай 80663102, 7058102 тусгай дугаарт холбогдох боломжтой .

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *