“Цэргийн баяр” тэмдэглэн архидаж ой 4 сартай хүүхдээ осгоожээ

Цэргийн баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулснаас 1 ой, 4 сартай хүүхэд осгожээ.

Тодруулбал Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2024.03.16-ны өдрийн 08:38 цагийн үед “Ой гарантай хүүхэд нас барчихсан юм шиг байна” гэх дуудлага ирсэн байна.

Уг мэдээллийг шалгахад иргэн Н нар нь цэргийн баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулснаас 1 ой, 4 сартай хүүхэд монгол гэрийн гадна талд осгосон байдалтай хэвтэж байсныг олж, яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулаад байна.

Иймд баяр тэмдэглэх нэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдэд учирч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *