ҮЙЛ ЯВДАЛ: “Мишээл Экспо”-д “Гэрэл зургийн 7 хоног” нэгдсэн үзэсгэлэн нээгдэнэ

09.00-12.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон дэд, түр хорооны хурлууд болно.

09.30 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам) ээлжит хурлаа “Уршиггүй уул уурхай” сэдвээр зохион байгуулна. Уулзалтад УУХҮЯ, Монголын Үндэсний уул уурхайн холбоо, “Рио Тинто”, “Бадрах Энержи”, “Терра Эксплорерз” ХХК-ийн удирдлага, төлөөлөл оролцож, салбарын үр өгөөж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэж, санал солилцоно.

11.00-18.00 цагт: ГССҮТ-д: Турк улсын “Мемориал” эмнэлгийн тархи мэдрэл, нуруу нугасны мэс заслын эмч, доктор, профессор Онур Ямон Монголын эмч нартай хамтарсан хагалгаа хийнэ. Утас: 9904-6934.

11.00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төв”-д: УИХ-ын 2024 оны сонгуульд 126 гишүүний 20 хувийг 35-аас доош насны залуучуудыг нэр дэвшүүлэх саналыг намуудад хүргүүлэх талаар иргэн Б.Өлзийбат хэвлэлийн хурал зарлажээ.

14.00 цагт: “Мишээл Экспо”-д “Гэрэл зургийн 7 хоног” нэгдсэн үзэсгэлэн нээгдэнэ.

-“Оюутолгой” компаниас зохион байгуулж буй “Байгаль хамгаалагч нар туршлагаа хуваалцах хөтөлбөр” үргэлжилж байна.

-Үндэсний урлагийн их театр (ҮУИТ)-ын уран бүтээлчид “Нарны домог” ардын бүжгийн домгийг толилуулна.

-Монгол, Тайванийн 20 дахь удаагийн бизнес уулзалт Тайпэй хотноо болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *