ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Энэ сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 19-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -5…-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0…-5 градус хүйтэн.

Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +4…+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20-НООС 24-НИЙГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Гуравдугаар сарын 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22, 23-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд  18-20 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -0…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна. 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments