Х.Нямбаатар : Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн яриа өөрийгөө өмөөрсөн хүний ядмагхан яриа байсан
Тэрээр “Рио Тинтод одоо цаг хугацааг хойшоо тавьж, хүлээж суух бололцоо байхгүй. Тэдний хувьд бас Цагийн тоолуур адилхан ажиллаж байгаа учраас энэ гэрээ хэлэлцээний ширээнд суухаас өөр арга байхгүй. Тийм учраас энэ шинэ нөхцөл байдлаа, энэ шинэ хөзрөө Монгол Улсын Засгийн газар гүйцэд ашиглах хэрэгтэй” гэжээ.
Ч.Сайханбилэг асан “Бид их зөв зүйтэй зүйл 8 жилийн өмнө эхлүүлжээ” гэж хэлэх шиг болсон. Би үүний эсрэг бодолтой байдаг. Тэр Дубайн гэрээ ч гэж ярьдаг далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө бол Оюу-Толгой төслийн Монголын үр өгөөжийг эрс дордуулсан гэрээ юм.
Монгол улсын ерөнхий сайд байсан хүний хувьд заавал ийм асуудал үүсгэлгүй ирээд хууль шүүхийн байгууллагаар шударгаар шалгуулах нь зүйтэй гэж бодож байна. Авилгатай тэмцэх газраас яллагдагчаар татах үед гадагшаа яваад эргэж ирээгүйг бид бүгд мэднэ. Хэд хэдэн зүйл илэрхий тодорхой болсон. Энэ гэрээ хэлэлцээрийг хамгаалж, магтаж байгаа хүмүүст хандаж хэлэхэд “22 тэрбум долларын өрөнд орохоор байна” гэдгийг хөрөнгө оруулагч тал буюу Рио Тинто албан ёсоор баталгаажуулаад өгчихсөн байна. Тэгэхээр энэ ашигтай гэрээ байсан уу гэдгийг тэр хүмүүс нь эргээд бодоод үзээрэй.
Хоёрдугаарт МУ–ын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржын тухайд яг ийм Рио Тинтотой холбоотой гэрээ хэлэлцээр хийхээр гудамжны бүх жагсаал цуглааны ард байнга байдаг. Өөрөө ч үүнийгээ твиттерт илэрхийлдэг.
Гэрээ хэлэлцээр амжилттай болох нь яагаад тэр хүмүүсийн аллергийг нь хөдөлгөөд байна вэ. Нэг нь сандарсан байдалтай гадаадаас бичлэг хийнэ, нөгөө нь дотооддоо иргэний нийгмийн байгууллагыг өдөөн турхирна. Долоон сард Монголчуудыг Yes Naadam, No Naadam гэж хоёр талцуулсан. Би ямар байгууллага, ямар улсын захиалгаар МУ–ын ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж ийм үйлдэл хийдгийг огт ойлгодоггүй”