Х.Нямбаатар: Дүүжин тээврийн барилга угсралтын ажил ирэх сарын 4-нд эхэлнэ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр /2024.03.25/ 11.00 цагт эхлэн үргэлжилж байна.
Хуралдааны үеэр, Хотын дарга Х.Нямбаатар “Зургаан жил гацсан дүүжин тээврийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх гээд 10-20 байгууллагатай зөвшилцөлд өнгөрсөн долоо хоногт хүрсэн байна. Дөрөвдүгээр сарын 4-нд барилга угсралтын ажил эхэлнэ. Аравдугаар сарын 4-нд нэгдүгээр шугамыг дуусгана” гэлээ.