Антальягийн их дуулгад Монголын 20 жүдоч барилдана

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Антальягийн их дуулга Турк улсад энэ сарын 29-д эхлэх ба 96 орны 667 тамирчин оролцохоор бүртгүүлжээ. 133 мянган еврогийн шагналын сантай тэмцээнд Монголын шигшээ багийн 20 жүдоч барилдана.

Тбилисийн их дуулгад оролцсон О.Цэцэнцэнгэл, Б.Ганхайч нараас гадна Б.Баасанхүү, Л.Сосорбарам, Э.Ариунболд тэргүүтнүүд дэлхийн шилдгүүдтэй хүч үзнэ.

Хүн амын тоогоор улсдаа тавд жагсдаг, Туркийн “соёлын нийслэл” хэмээх Антальяд дэлхийн чансааг тэргүүлэгч дөрвөн жүдоч ирнэ. Тодруулбал, Узбекистаны эмэгтэй -52 кг жингийн Диора Келдиорова, Канадын эмэгтэй -63 кг жингийн Катерин Бушмин-Пинар, -57 кг жингийн Кристиа Дегучи, Италийн эмэгтэй -48 кг жингийн Ассунта Скутто нар барилдана.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *