Сонгинохайрхан дүүрэгт 4 ханатай гэр шатаж, 50 настай эрэгтэй өртөж нас баржээ
4 ханатай гэр шатаж, 50 настай эрэгтэй өртөж нас баржээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 23:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 23:59 цагт очиход тус тоотод иргэн Б-ийн 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б/50 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Хосбаярт шилжүүлэн өгчээ.