“Монголын төмөр зам” ТӨХК гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургалтанд хамрагдлаа

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх зорилго бүхий “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төвийн болон Төмөртэй, Цогтцэций өртөөний нийт ажилтан албан хаагчид гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургалтад хамрагдлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх” журамд заасны дагуу жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16.00 цагт улс орон даяар “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль”-ийг хийдэг уламжлалтай.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *