Jah Khalib бүрэн хэмжээний тоглолтоо Монгол улсад хийнэ
Медина, Созвездие ангела, Лейла зэрэг дуугаараа монголчуудын танил болсон Бүгд Найрамдах Казакстан улсын реппер, артист Jah Khalib бүрэн хэмжээний тоглолтоо 2024 оны 08 дугаар сарын 17-нд Монгол Улсад хийх гэж байна. Энэ удаад тэрбээр өөрийн амьд хөгжмийн баг, гэрэлтүүлэг, хөгжим, лед инженерийн багийнхантайгаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж, сонсогч фенүүддээ хэзээ ч мартагдашгүй нэгэн гайхалтай үдшийг бэлэглэнэ.
Тоглолт “Shoppy park”-д болох бөгөөд тоглолтод зориулан бүрэн хэмжээний бүтээн байгуулалтыг ерөнхий зохион байгуулагч “DD Entertainment” компани, хамтран зохион байгуулагч BlinkSoft”, “CGI Originals” болон “Enter Media Agency” гүйцэтгэж байна. Тодруулбал, 10,000 м2 талбайг зүлэгжүүлэх, 2 ширхэг супер VIP бүтээн байгуулалтыг Mega stage-ийн хамт хийхээр төлөвлөжээ.
2024 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 10.00 цагт “Shoppy park” үүдээ нээх бөгөөд бүтэн өдрийн турш, оройн 18.00 цаг хүртэл энгийн болон VIP талбай тус бүрд тусгайлан зориулсан үйл ажиллагаанууд явагдана. Энэхүү үйл ажиллагаа болон тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг “DD Entertainment” фейсбүүк хуудаснаас авах боломжтой. Тоглолтын тасалбарын хувьд Early bird дууссан бөгөөд Late bird тасалбар 109,900 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин VIP тасалбарын хувьд 2,000,000 төгрөгийн үнэтэй. Тасалбарыг shoppy-с худалдан авах боломжтой.