Дорноговь аймагт 12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгын шүүх хурал өнөөдөр болно

Өнгөрсөн оны аравдугаар сарын 03-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин сураггүй алга болсон хэрэг гарсан. Уг хэргийг Г.Гантулга гэгч нь үйлдэж, охиныг хөдөө хээр аваачиж амийг нь хөнөөсөн нь удахгүй тодорхой болсон.

Энэхүү хэргийн шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Г.Гантулгад прокуророос Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 (Хүн хулгайлах), 12.1 дүгээр зүйлийн 4 (хүчиндэх), 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 (Хүнийг алах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *