“Очир” төв: Бид иргэн н.Жасминтай гэрээ байгуулаагүй, түрээслэгч дамжуулан түрээсэлсэн
“Очир” төвийн удирдлагууд түрээслэгчээ албадан нүүлгэж, хохироож байгаа талаарх мэдээлэл өнгөрөгч ням гарагаас эхлэн сошиал сүлжээнд өрнөсөн юм. Энэ талаарх мэдээллийг “Очир” төвийн түрээслэгч иргэн н.Жасмин анхлан нийтэлсэн. Тэгвэл өнөөдөр “Очир” төвийн зүгээс өмгөөлөгч н.Даваажаргалаар дамжуулан тайлбар мэдээлэл хийлээ. Тус төвийн өмгөөлөгчийн хэлснээр түрээслүүлэгч “Кетомо фүүдс” гэдэг компани, иргэн Жасминтай гэрээ байгуулаагүй.
Анхны гэрээ байгуулсан компани өөр хүмүүст дамжуулан түрээсэлснийг бид 9-р сард мэдсэн. Мөн тохижилт анхнаасаа хийгдсэн байсан. 300 метр квадрат талбайгаа түгжүүлчихээд түрээслүүлэгч хохирч байна. Тиймээс бид хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу талбайгаа чөлөөлж авахаар ажиллаж байна.Анх метр квадрат нь 25 мянган төгрөг буюу хөнгөлөлттэй үнээр гэрээ байгуулсан. Энэ бол ковидын үеийн үнэ. Түрээслүүлэгч анх “Смок хаус” ХХК-тай гэрээ байгуулсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй. Бид дараагийн түрээслэгч нь бидний одоогийн зах зээлийн үнээр түрээслэх ёстой. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэх эрх байхгүй” гэх тайлбарыг өглөө.