Өвөлдөө бэлтгэн БНХАУ-аас бодис цацах техник, зам талбайн шүүрт машин захиалжээ
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулах үеэрээ Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр “Зам талбайн цэвэрлэгээний 25 байгууллагын 290 тусгай зориулалтын тоног төхөөрөмжид засвар, үйлчилгээ хийн, өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна. Нэмэлтээр БНХАУ-аас бодис цацах 11 техник, зам талбайн шүүрт машин зургааг захиалсан” гэв.