Бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байна
Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний бөхийн холбоо, “Мөнгөн цагариг” клуб хамтран зохион байгуулж буй бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд энэ сарын 1-нээс 4-нд болж байна.Энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Тус тэмцээний А хэсэгт улсын цолтой болон аймаг, цэргийн арслан цолтой 12 баг, Б хэсэгт аймаг, цэргийн заан, харцага, начин цолтой 12 баг өрсөлдөж буй юм.
Тэмцээнд аварга О.Хангай, арслан Э.Оюунболд, гарди Ц.Бямба-Отгон, заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, харцага Ш.Пүрэвгарьд, Х.Гантулга, Г.Бадрах зэрэг өндөр цолтой бөхчүүд өрссөлдөж байна.
Энэ тэмцээн анх 2003 онд болоход дархан аварга Г.Өсөхбаяр ахлагчтай Архангай аймгийн баг түрүүлсэн бол сүүлд 2019 онд болоход улсын гарди Ж.Бат-Эрдэнэ ахлагчтай Говь-Алтай аймгийн баг түрүүлж байв.