Ноолуурын үнэ 145-165 мянган төгрөг байна
Манай улсын хувьд “Мал аж ахуй” бол эдийн засгийг бүрдүүлэх голлох салбарын нэг билээ. Малчдын хувьд хамгийн том орлогын эх үүсвэр бол ноолуур байдаг. Гэтэл энэ жил цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас болж малаа 100 хувь алдсан 300 гаруй малчин өрх, 2200 гаруй айл нийт малынхаа 70 буюу түүнээс дээш хэсгийг алджээ. Судалгаанаас харахад нэг малчин өрхийн ноолуураас олох дундаж орлого 4.2 сая төгрөг байдаг байна. Харин энэ жилийн тухайд зүй бус хорогдолын улмаас ноолуурын нийлүүлэлт, малчдын орлого эрс буурах төлөвтэй байна.
Тодруулбал, /2024.04.02/-ны өдрийн байдлаар зүүн аймгийн нутгаар 165 мянга, баруун аймгийн нутгаар 145 мянга байна. Харин төвийн аймгуудаар 160 мянган төгрөгөөр авч байна.