Мансууруулах төрлийн ургамал бэлтгэж, хадгалсан иргэнийг “шувуу” ажиллагаагаар авчирчээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б” гэгчийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад байсан ба 2019 онд их хэмжээний мансууруулах олсны ургамал түүж бэлтгэсэн, хадгалсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан. Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг ЦЕГ, ХЗДХЯ, ГХЯ хамтран зохион байгуулсан аж.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments