Төмөр замын суурь бүтэц эзэмшигчидтэй галт тэрэг солилцох, ачаа хөдлөх бүрэлдэхүүн хүлээлцэх гэрээг байгуулж дууслаа

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023.02.09-ний өдрийн А/37 тоот тушаалын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК нь суурь бүтэц эзэмшигч “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиантранс лайн” ХХК, “Монголиантранс ложистик” ХХК-тай галт тэрэг солилцох /дамжуулах/, ачаа хөдлөх бүрэлдэхүүн хүлээлцэх гэрээг байгууллаа.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшлийн суурь бүтцүүд нь бусад 4 суурь бүтэцтэй хиллэдэг. Тухайлбал Төмөртэй өртөөгөөр “Монголиантранс ложистик” ХХК-ийн Хандгайт өртөө, Хулангийн шанд өртөөгөөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зүүнбаян өртөө, Цагаанцав өртөөгөөр “Монголиантранс лайн” ХХК-ийн Номгон өртөөтэй, Цогтцэций өртөөгөөр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Тавантолгой өртөөтэй тус тус холбогддог байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *