УБТЗ: Төмөр замчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр болжээ

Энэ жил “УБТЗ” ХНН байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаа юм. Энэ хүрээнд УБТЗ нийт ажилчдынхаа цалинг ирэх зургаадугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэхээр болсон байна.

Түүнчлэн үндсэн цалинг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор тээвэр, зохион байгуулалтыг сайжруулж, гадаад сургалт, хурал чуулган, тэмцээн уралдаан, гадаад томилолт зэрэг арга хэмжээг хязгаарлах зэрэг орлого олох, зардал бууруулах, авлага барагдуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *