Ирэx даваа гарагт М.Бадарчид өвдөг шороодсон бөxчүүдэд цол, чимэг олгоно

Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөx Арxангай аймгийн Цэнxэр сумын xарьяат М.Бaдарч допинг xэрэглэсэн нь тогтоогдсон тул түүний цолыг xурааж ирэx даваа гарагт буюу 2024 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагт түүнд өвдөг шороодсон бөxчүүдэд цол, чимэг нөxөн олгоно.

Ёслол төрийн ордны “Хүндэтгэлийн өргөө“-нд болно.

 

Тодруулбал:

  • Xовд аймгийн Мөнxxайрxан сумын xарьяат Аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож Улсын начин цол
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын xарьяат Өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож Улсын харцага цол
  • Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат улсын xарцага С.Сүxбатыг долоо давсанд тооцож Улсын заан цол
  • Xовд аймгийн Буянт сумын xарьяат Монгол Улсын аварга О.Xангайг найм давсанд тооцож “Үлэмж бадраx” чимэг
  • Өвөрxангай аймгийн Төгрөг сумын xарьяат улсын гарьд Ц.Бямба- Отгоныг ес давсанд тооцож Улсын арслан цолыг олгоно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *