ӨНӨӨДӨР: УИХ-ын сонгуульд гадаад суугаа иргэдийн саналыг авч эхэлнэ
Зургаадугаар сарын 20-ны пүрэв гарагт болох үйл явдлын тойм:
09:00 цагт: ГХЯ-нд: “Монгол-Туркийн орчин үеийн харилцаа, цаашдын чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал болно.
11:00 цагт: Нээлттэй Нийгэм форумд: УИХ-ын сонгуулийн үйл явцын ажиглалт, мониторингоор хэвлэлийн хурал зарлажээ.
-Гадаадад суугаа Монгол Улсын иргэдийн УИХ-ын сонгуулийн саналыг өнөөдрөөс эхлэн Дипломат төлөөлөгчийн газарт авч эхэлнэ.
“Монгол Ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагт: “Лам хүүхдүүдийн” гэх хэрэгт холбогдогчийн ар гэрийнхэн нөхцөл байдлын талаар “Монгол Ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:30 цагт: “Улс төрийн намын харьяалалгүй иргэдийн холбоо” ТББ-аас сонгуулиа шударгаар явуулахыг уриалж байр сууриа илэрхийлнэ.
15:00 цагт: МҮХАҮТ-д: Евразийн эдийн засгийн холбооны гаалийн зохицуулалт, гарал үүслйн дүрэм, бусад асуудлаар цахим сургалт уулзалт болно. ЕАЭЗХ-той Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд санал солилцоно. Утас: 9191-9396.
Соёл урлаг:
15:00 цагт: Уран зургийн галерейд: МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн сургуулийн болон БНСУ-ын КЁНГГИ их сургуулийн уран бүтээлч багш нарын хамтарсан “KOREAN ROUTE” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэн 6 дугаар сарын 20-24-нд гана.
-Дорноговь аймгийн “Саран хөхөө театр”-т: Тус аймгийн Сайншанд сумын тавдугаар сургуулийн “Болор эгшиглэн”, Өмнөговь аймгийн сурагчдын “Гурван сайхны эгшиглэн” хамтлагийн хамтарсан дан хөгжмийн тоглолт болно.