СЕХ: 30 мянган ажиглагч, 40 мянган төрийн албан хаагч, сонгуулийн ажлыг зохион байгуулна
УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт маргааш /2024.06.28/ 07:00-22:00 цагт үргэлжилнэ. Сонгуулийн ерөнхий хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тодруулбол,
- Санал хураалт эхлэх бэлтгэл хангадсан бөгөөд 40 мянга орчим төрийн албан хаагч сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулна.
- Сонгуулийн автоматжуулсан машиныг саналын дүн гаргахад ашиглана.
- Сүлжээ байхгүй газруудад “Starlink” төхөөрөмжүүдийг ашиглана
- Санал тоолох ACP-2-г төхөөрөмжийг ашиглана.
- Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавихаар 40 гаруй орны ажиглагчид бие даасан байдлаар мэдээллээ явуулна
- Дотоодын ажиглагчид болон хэвлэл мэдээллийн ажилтнууд нийт 30 мянга гаруй хүн ажиллана