Шинэ парламентын 126 гишүүн өнөөдөр үнэмлэхээ гардаж авна
Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж сонгуульд урьдчилсан байдлаар ялалт байгуулсан 126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон шийдвэр гаргажээ.
Энэ талаар тус хорооноос “Сонгуулийн Ерөнхий Хорооны ээлжит хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр боллоо.
Хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ.
Сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.2, 74.3.6 дахь заалт, 74.4 дэх хэсгийг үндэслэн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигчийг, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчийг тус тус гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХ-ын гишүүний үнэмлэх олгох тогтоол батлав.
Улмаар сонгуулийн дүнг УИХ болон Монгол Улсын ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдэд гишүүний үнэмлэх олгон нийтэд мэдээлэхээр тогтжээ.
Truly no mtter if someone doesn’t know after that itss up to other users that
they will assist, so here it takes place. https://www.waste-ndc.pro/community/profile/tressa79906983/