“Туул” голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага иржээ
Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны “Хадан хясаа” гэдэг газарт “Туул” голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 1-ний өдрийн 15:27 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15:55 цагт очиход Өвөрхангай аймгийн харьяат иргэн Г/35 настай, эрэгтэй/-ын цогцсыг 15 минут ажиллаж 16:10 цагт уснаас гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.