Төв цэнгэлдэх хүрээлэнд 240, Хүй долоо худагт 390 худалдаа үйлчилгээний цэг ажиллана

Үндэсний их баяр наадмын баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд 240, Хүй долоо худагт 390 худалдаа үйлчилгээний цэг ажиллана.

Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээний цэгээс гадна ойр орчинд нь А, Дк, Ж, Ү, Г гэсэн ангилал бүхий 6,550 автомашины зогсоолыг бэлдээд байгаа юм. Тус хүрээлэн нийт 10,755 суудалтай, 18 хаалгатай бөгөөд баярын үеэр ойролцоогоор 12,000-18,000 иргэний тойрох хөдөлгөөн хийгддэг аж.

Мөн Хүй долоо худгийн наадмын талбай нь нийт 13.6 га. Энд А, Д, Ж, Ү, Г, М гэсэн ангилал бүхий 11,500 машин байрлуулах зогсоол, 150 орчим уяачийн гал, соёолон насны хурдан морины уралдааны үеэр 30 мянга орчим иргэн цугларч нааддаг байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *