УИХ-ын ээлжит бус чуулган ирэх баасан гарагт хуралдана
Энэ долоо хоногийн Баасан гарагт буюу наймдугаар сарын 9-нд УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдах товтой байна.
Хуралдаанаар дараах хоёр асуудлыг хэлэлцэх аж. Тодруулбал,
-Монгол Улсын 2024 оны төсөвт тодотгол хийх,
-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.