Усанд осолдсон нэг иргэний цогцос олджээ
Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багийн “Задгай”-д Хэрлэн голын усанд нэг хүн живсэн тухай дуудлагыг 8 дугаар сарын 3-ны өдрийн 12:24 цагт Oнцгой байдлын газар хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн О/25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 8 дугаар сарын 5-ны өдрийн 05:00 цагаас осолдсон газраас Баянтүмэн сумын Жаргалант багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар хүртэл 70 км зайд гурван удаагийн давтамжтай голын усаар завиар урсаж зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон аж.
Улмаар эрэн хайх ажиллагааг 8 дугаар сарын 5-ны өдрийн 05:00 цагт дахин эхлүүлж, 13:50 цагт тус багийн “Гучин хоёрын саам” гэдэг газар /анх осолдсон газраас зүүн зүгт 30 км/-аас цогцсыг олж, уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.