Хотын төвөөс холгүй, байгалийн сайханд ажил, амьдралаа хослуулах боломж
Монголд үл хөдлөх хөрөнгийн салбарт шилдэг тоглогчийн нэгд зүй ёсоор багтаж, тансаг зэрэглэлийн хаус хотхоныг Богд уулын энгэрт сүндэрлүүрсэн “Хан Голомт” хотхоны давуу тал болон худалдан авах бодит боломжийн талаар сонирхолтой ярилцлагыг уншигч танд хүргэж байна.
Бидэнд үнэт мэдээлэл, зөвлөгөө өгөхөөр “Хан Голомт” хотхоны борлуулалтын менежер Ц. Чингүүнсайханыг урин ярилцлаа.
- Сүүлийн үед хүмүүс амьдрах орчноосоо аз жаргалыг олж авах, эрч хүчээ цэнэглэхийн тулд үл хөдлөх худалдан авахдаа нийтийн байрнаас илүү хаусыг сонгон сонирхох болж. Хувийн орон сууцны давуу тал нь чухам юу вэ?
Сүүлийн үеийн орон сууцны төслүүдийн чиг хандлага ашиг харж хүн амьдрахад тав тухгүй төслүүдийг хэрэгжүүлж байгааг үгүйсгэхгүй, гэхдээ бүгдийг нь тийм гэж хэлж болохгүй. Сайн зохион байгуулалттай, чанартай баригдаж буй төсөл бас олон бий. Ирээдүйд энэ асуудлаас гарах буюу засаж залруулах шийдэл бол тав тухтай цэвэр орчинд цогцлоон байгуулсан бүх төрлийн хаус төслүүд байх болов уу. Хотын төвд орон сууцанд амьдрах нь чимээ шуугиан, агаарын бохирдол хэт олон оршин суугчтай байх гэх мэт асуудал их бий. Харин хаус төсөл нь энэ бүх асуудлыг шийдэж өгсөн гэж хэлж болно. Хаус төслүүд нь цэвэр орчин, цэнгэг агаарт , ая тухтай, хувийн орон зайтай гэдгээрээ давуу талтай.
- “Хан Голомт” хотхоны талаар хүмүүст хүргэх хамгийн том давуу тал нь юу вэ?
Манай хотхоны хувьд зуслангийн орчин буюу дөрвөн улиралд ой мод, цэвэр агаарт байрлалтай боловч хотын төвөөс ердөө зургаан км зайд буюу Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан /17022/ Ар зайсан гудамжинд оршдог.
Ажил хэрэгч хүмүүс хотын төвөөс холгүй, эрүүл агаарт бизнес болон амьдралаа хослуулахыг эрмэлзэх болжээ. Энэ эрэлт, хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй хотын төвтэй шулуун замаар холбогдсон, зургаахан км-ийн зайтай байрлал гэдэг түгжрэлийн стрессийг тэр бүр мэдрээд байхааргүй ховорхон байршил юм. Энэ нь “Хан Голомт” хотхоны хамгийн онцлог давуу тал юм.
Нэг үгээр бол хот, зуслан хоёрын маш зохистой хослолыг бий болгосон төсөл.
- Тансаг зэрэглэлийн хаусууд гэхээр залуу гэр бүлд мөрөөдөл мэт сонсогддог. “Хан Голомт”-ын хувьд төлбөрийн уян хатан нөхцөлтэй гэдгээрээ давуу талтай гэж сонссон. Энэ тал дээр та ямар мэдээллийг бидэнтэй хуваалцах вэ?
“Хан Голомт” хотхон нь бусад өндөр зэрэглэлийн хаус хорооллуудтай харьцуулахад үнийн хувьд арай хямд гэж хэлж болно. Төлбөрийн хувьд олон төрлийн урамшуулал болон уян хатан нөхцөл, хүүгүй зээлээр худалдан авах боломжийг санал болгож байгаагаараа давуу талтай. Тухайлбал, бэлэн төлөлтөд урьдчилгаа 50%, үлдсэн төлбөрийг 2 жилээр хуваан төлөх нөхцөл, хэрэв бартераар худалдан авах бол нийт үнийн дүнгийн 50% хүртэл бартер оролцуулах боломжийг олгож байгаа.
- Яг Богд уулын энгэрт байрладаг хотхоны орчин, тохижилтын хувьд, үйлчилгээний төвүүд болон оршин суугчдын ая тухыг хангасан хэрэгцээт газруудын талаар яриагаа үргэлжлүүлье…
Богд хан уулын Дархан цаазат газрын 22129 га талбайг ойн сан эзэлдэг. “Хан Голомт” төслийн орчны хувьд бид эрүүл ногоон байгалийг цогцлуулан бүтээхэд түлхүү анхаарсан. Хотхоны нийт газрын 45%-д ногоон байгууламжтай, дулааны улиралд 24 цаг зогсолтгүй урсах, онгон байгальд байгаа мэт мэдрэмж төрүүлэх чулуун хйицтэй горхи, цөөрмийг хотхоны дунд хэсэгт шийдэж өгсөн. Аюулгүй байдлын хувьд өндөр зэрэглэлийн харуул хамгаалалтын компани 24 цаг хариуцан ажилладаг. 1450 м үргэлжилсэн блокон болон төмөр өндөр хашаагаар хүрээлэгдсэн, хөдөлгөөн мэдрэгчтэй 62 ширхэг камер суурилагдсан байдаг.
Хотхоны төлөвлөлт болон барилгын хийц архитектурыг нь олон улсын өндөр зэрэглэлийн жишигт нийцүүлэн хийсэн. Оршин суугчдын энгийн амьдралын хэрэгцээ, эрэлтэд нийцүүлэн “Клаб Хаус”-ыг шийдэж өгсөн. Энэ нь ресторан, усан бассейн, кофе шоп, фитнесс клуб, супермаркет, гоо сайхан, газрын теннисний клуб зэргийг багтааж өгсөн. Эдгээр үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн төсөл ховор байдаг. “Хан Голомт” хотхоны хувьд байгальд ойр агаар, амралтын орчинд аж төрөхийн зэрэгцээ ажил хэрэгч бөгөөд эрүүл, идэвхтэй амьдрах, цаг хугацааг хэмнэх төлөвлөлтийг бүрдүүлсэн.
- Хотхонуудын хувьд нийтийн эзэмшлийн газар л байдаг. “Хан Голомт” хотхонд хувийн эзэмшлийн газар байдаг уу?
“Хан Голомт” хотхоны Синглэ Хаус бүр нь өөрийн гэсэн эзэмшлийн ногоон зүлгэн талбайтай.
-“Хан Голомт” хотхоныг сонирхож буй хэрэглэгчдэд зориулан дэлгэрэнгүй тайлбар өгнө үү?
Хотхоны төлөвлөлт нь 27 блок синглэ хаус, 3 блок таун хаус, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, явган хүний зам талбай, нуур цөөрөм болон бүх төрлийн үйлчилгээний төв байрлах клуб хаусаас бүрдсэн. Хаус сонголтын хувьд синглэ хаус нь A, B, C загвар болон С1 загвар гэх 520-760 мк хэмжээтэй, тауна хаус нь 320-380 мк гэсэн сонголттой байна.