Төсвийн байнгын хороо хуралдана
УИХ-ын ээлжит бус хуралдаан өчигдөр эхэлсэн билээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэхээр болсон. Тэгвэл өнөөдөр /2024.08.16/ 12.00 цагаас Төсвийн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэнэ.