Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүний давж заалдах шатны шүүх хурал 9 сарын 11 хүртэл хойшиллоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр товлогдсон. Гэвч тус шүүх хурлыг “хэргийн материалын бүрдэл дутуу” гэх шалтгаанаар есдүгээр сарын 11-нийг хүртэл хойшлуулсан байна.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Ганхуягт нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, хоёр жилийн хорих ял, Т.Аюурсайханд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял оноож байсан юм.