АНУ-ын “DCI” групп Ардчилсан намтай байгуулсан гэрээгээ цуцалсан гэжээ

Энэ сарын 27-нд foreignlobby.com сайт хамгийн анхаарал татсан олон улсын өндөр өртөгтэй лобби гэрээнүүдийг талаар мэдээ нийтэлжээ.

Тус мэдээний Ази тивийн бүлэгт Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалгат гэх УИХ-ын гишүүн Ц.Тувааны нэртэй, О.Цогтгэрэлийн гарын үсэгтэй  АНУ-ын “DCI” групптэй байгуулсан лобби гэрээ багтсан байна.

Уг мэдээнд “Дөрөвдүгээр сарын 23-нд “DCI” групп АНУ-ын Хууль зүйн яаманд Монгол Улсын Ардчилсан намтай байгуулсан 2 сарын хугацаатай 50 мянган ам.долларын гэрээгээрээ цуцалсан гэдгээ  мэдэгджээ.  Монгол Улсад гадаадын лоббины тухай мэдээлэл анх удаа нийтлэгдэж, тухайн улсбн иргэдийг анхаарлыг татжээ. Тус нам Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Монголын ардчиллын авангард” хэмээн зургаадугаар сарын 9-нд болох сонгуульд намаасаа дэвшүүлэхийн тулд дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн хоёр сарын хугацаатайгаар фирмийг хөлсөлсөн юм. DCI-гийн гэрээг дэд Ерөнхийлөгч Кевин Айверс, түнш Райан Грилло нар бүртгүүлж, АНУ-д Х.Баттулгын имижийг өсгөх ажлаа хэдийнэ явуулж эхэлсэн байжээ. Өнгөрсөн долоо хоногт тус фирм Ерөнхийлөгчөөс парламентын олонх, эрх баригч Монгол ардын намыг тараах тухай зарлигийг хамгаалсан хэвлэлийн мэдээг Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн байна” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *