Гурван нам дамжсан С.Ганбаатарын “TIMELINE”
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2021.04.29/ МАХН-аас гарч, АН-д элсэж буйгаа мэдэгдлээ. Ийнхүү тэрбээр 3 дахь намынхаа нүүрийг үзэж байна.
2015 ОНЫ 12-Р САРЫН 30: ХҮНам
Анх бие даагчаар улс төрийн гараагаа эхэлж байсан тэрээр 2015 оны 12-р сарын 30-нд Хөдөлмөрийн үндэсний намд элсэж буйгаа мэдэгдэж байсан. Ингэснээр шинэхэн ХҮНам парламентад суудалтай болж байв.
2017 ОНЫ 5-Р САРЫН 16: МАХН
Харин 2017 онд С.Ганбаатар МАХН-д элсэж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан түүхтэй. Мөн 2020 онд МАХН, ШИНЭ намын нэгдсэн “Та бидний эвсэл”-ээс УИХ-д нэр дэвшиж, гишүүнээр сонгогдон одоо УИХ-д сууж буй.
2021 ОНЫ 4-Р САРЫН 29: АН
Тэгвэл өнөөдөр С.Ганбаатар МАХН-аас гарснаа зарлаж АН-тай гар барьж, Тус намын УИХ дахь гишүүдийн тоог 12 болгов.