П.Наранбаяр: 45 хоногийн сургалтаар мэдлэгтэйд нь заах эрхийг олгоно

Боловсролын сайд П. Наранбаяр /2024.09.16/-нд өнөөдөр олны шүүмжлэлт өртөөд буй “Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн” талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдэгдэлдээ, “Монгол улсад 4200 орчим багшийн орон тоо сул байна. Үүнээс хамгийн дутагдалтай орон тоо нь англи хэл, байгалийн ухааны багш нар байгаа.

Тодруулбал

  • Англи хэл-11%
  • Физик-10%
  • Хими-10%
  • Технологи-9% хомсдолтой байгаа бөгөөд хоёр жил химийн багшгүй яваа сургуулиуд ч байгаа” гэлээ.

Түүнчлэн сургуулийн удирдлагуудтай уулзаж байхад “Багшийн хомсдолыг хурдан шийдээд өгөөч” гэж удаа дараа хэлдэг. Урьд нь багш нарыг сонгон шалгаруулж авдаг байсан бол одоо ирсэн болгоныг авч байна хэмээн ярьдаг.

Ийм учраас богино хугацаанд хурдан шийдвэрлэхийн тулд тухайн салбаруудад шаардах ур чадварыг гадаад, дотоодын их, дээд сургуульд 2.7 голчоос дээш дүнтэй төгссөн багшлах сонирхолтой хүмүүст л багшлах эрхийг нь нээж өгч 45 хоногийн багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн сургалтыг явуулахаар шийдвэрлэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *