Өнөөдөр хилчдийн өдөр тохиож байна
Өнөөдөр “Хилчдийн өдөр”, Монгол Улсад орчин үеийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 91 жилийн ой тохиож байна. Манай улсын хилийн нийт урт нь 8257 км,өдөрт 5000 орчим цэрэг хилийн манаанд гардаг байна.
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн эх орончдын үргэлжлэл болж, алтан хилээ батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж хүлээсэн үүрэг, хариуцсан алба, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж, мөрдэсээрээ гоёсон эх орны хилийн дайчдад халуун баяр хүргэе ээ.
Монгол Улсын дархан хил өнө мөнхөд амгалан байж, яруу алдар хилчдын ялалт үргэлж дээшээ мандан бадарч байх болтугай.