Айлчлалтай холбоотойгоор зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам өнөөдөр буюу есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-ний хооронд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хийж буй гэдгээрээ онцлог юм.
Айлчлалтай холбогдуулан Наадамчдын гудамж, Чингисий өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их, бага тойруу орчмын зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ. Иймд Иргэд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.