Байнгын хороод 2025 оны төсвийн төсөл, хөгжлийн төлөвлөгөө хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо хуралдана.
Тодруулбал, Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хуралдаж, ирэх оны төсөв, хөгжлийн төлөвлөгөө хэлэлцэнэ. Мөн Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Цагдаагийн албаны хуулийн өөрчлөлт зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Хууль зүйн байнгын хороо
Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай
Эдийн засгийн байнгын хороо
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг
Төсвийн байнгын хороо
Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Түүнчлэн Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо “Уур амьсгалын өөрчлөлт-Шинэ хоршоо-Ногоон санхүүжилт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах нь” сэдэвт форумыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулна.