Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сонгогчдын ирц 28.9 хувьтай байна
НИТХ-ын ээлжит сонгуулийн сонгогчдын ирцийu 16:00 цагийн мэдээллийг Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээллээ.
Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 1.1 сая иргэн санал өгөх ёстойгоос ирц 28.9 хувьтай байна. Хамгийн ирц багатай нь 25-29, 18-20 насны иргэд байгааг хэлж байна.
Орон нутгийн сонгууль Улаанбаатарын цагаар 20:00 хүртэл явагдана. Иймд иргэд сонгогч та бүхнийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.