II ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна. Одоогоор зарлан дуудах мэдэгдлийн тараалт 72.2 хувьтай байна.
Нийслэлийн цэрэг татлагын товчоо зохион байгуулах байранд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх, иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг цаг тухай бүр хурдан хугацаанд шийдвэрлэх зэрэг холбогдох ажлуудыг зохион байгуулж байна.