Б.Жавхлан: Цалин, тэтгэврээс хасахгүй. Хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлж танах байх

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байгаагаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрээр “УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах байх гэж бодож байна. Засгийн газар дээр ч ингэж ярьсан. Төсөвтэй хамт баталсан тогтоол нь хууль зүйн хувьд чадамжгүй гэж үзэж байгаа юм байна.

Төсвийн алдагдал хоёр хувь байгаа. Үүнийг бууруулж алдагдалгүй болгох ёстой гэж үзэж байгаа юм байна. Тиймээс олон зардлыг эргэж харах шаардлага үүсэж байна. Засгийн газар хоригийг эерэгээр хүлээн авч ажиллана.

Ирэх жилийн төсөв 563 их наядаар өссөн үүний 2.5 их наяд нь салбар салбарын хуульд орсон өөрчлөлтөөр шууд нэмэгдэж буй зардлууд. Үүнийг ч бас эргэж харах, төсвийн нэг төгрөг болгоныг илүү их үр дүнтэй болгохын тулд салбар салбарын амбицыг хөндөх болов уу гэж харж, тооцоолж байна. Нийтдээ 1.2 их наядын таналж хийж байж, алдагдалгүй төсөв батлах боломжтой. Цалин, тэтгэврээс хасахгүй. Хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлж, хойшлуулах зэрэг байдлаар зардлуудаа танаж таарах байх. Одоогоор бид төсвийн тоонууд дээр судалгаагаа хийчихсэн байгаа”  хэмээлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *