ҮЙЛ ЯВДАЛ: МҮХАҮТ-ын ээлжит бус 22-р их хурал эхэлнэ

Арваннэгдүгээр сарын 28-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: “Блью Скай”-д: “Нийгмийн эрүүл мэндийн шинэчлэл: Сүрьеэг устгахад эрүүл мэндийн тогтолцоог оновчтой болгох нь” сэдэв уузлалт болно.

09.00 цагт: “UG palace”-д: МҮХАҮТ-ын ээлжит бус 22-р Их хурал эхэлнэ.

09:00-17:00 цагт: МУИС-ийн Багш, хөгжлийн төвд: ЗТЯ, НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, нийгмийн Комисстой хамтран “Цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжих чиг хандлага” зөвлөгөөн, семинар зохион байгуулна. Зөвлөгөөнөөр “Нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаанжуулах дэлхийн болон бүс нутгийн туршлага”, “Монгол Улсын нийтийн тээвэр, Монгол дахь цахилгаан шилжилтийн талаарх оролцогч талуудын хэтийн төлөв”-ийг хэлэлцэнэ.

10:00 цагт: Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Монголын тогтвортой санхүүгийн форум-2024” болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форумын нээлтэд оролцож үг хэлнэ. Утас: 9977-1899.

10:00 цагт: “Холидэй инн” зочид буудалд:“Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, өөрчлөлт-шинэчлэл-2024” олон нийтийн хэлэлцүүлэгтэй. Утас:9901-0985.

12:00-13:00 цагт: ХСҮТ-д: Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалт эхэлж байгаа талаар ЭМЯ, ХӨСҮТ, ХСҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ мэдээлэл хийнэ. Утас: 91108-333, 8911-9482.

13:00 цагт: “Кемпински зочид буудалд: Конрад-Аденауэрын сан, Монголын Хэвлэлийн хүрээлэн, “Глоб Интернэшнл” төв “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө ардчиллын тулгуур болох нь” ардчиллын VIII чуулган зохион байгуулна.

13:00-20:00 цагт: “Улаанбаатар галлерей”-д: Монгол-Японы төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *