“Жендерийг мэдрэмжтэй мэдээлэх нь” сургалт боллоо

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн үндэсний аяны хүрээнд “Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэх нь” сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төр хур амралт сувиллын газар зохион байгуулагдлаа.
Сургалтыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ба энэ удаад “Глоб интернэшнл” төвтэй хамтран НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буйгаараа агуулгын хувьд илүү өргөн цар хүрээг хамарч байна.
Сургалтад хэвлэл мэдээллийн 30 орчим байгууллагын сэтгүүлчид болон Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 байгууллага, агентлагийн хэвлэл мэдээлэл хариуцсан албан хаагчид оролцож байна.
Энэ үеэр “Хүний эрх ба жендэр”, “Хэвлэл мэдээлэл ба жендэрийн харилцан хамаарал”, “Хэвлэл мэдээлэлд зориулсан жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт ба түүний хэрэгжилт”, “Төрийн байгууллагын жендэрийн эрх тэгш байдлын тухай бодлого ба эрх зүйн орчин”, “Жендэрт суурилсан хүчирхийллийн ойлголт, хэлбэр”, Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээ, сурвалжилга бэлтгэхдээ хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй хандах нь” сэдвээр Хүний эрхийн үндэсний комиссын референт О.Тодбулаг, “Глоб интернэшнл” төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал, тус төвийн хуульч, судлаач Л.Галбаатар, хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн, “Хүн тулгуурт хөгжил” төвийн тэргүүн, жендэрийн зөвлөх Б.Оюун, сэтгүүл зүйн багш, судлаач А.Амартүвшин нар сургалт орсон юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *