ҮЙЛ ЯВДАЛ:  Монголын Морин спорт, уяачдын холбооны VIII их хурал болж, холбооны ерөнхийлөгчийг сонгоно

Арванхоёрдугаар сарын 2-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

08:30-09:00 цагт: Төрийн ордонд: Монголын Морин спорт, уяачдын холбоо (ММСУХ)-ны VIII их хурал болж, холбооны ерөнхийлөгчийг сонгоно.

10:00 цагт: УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана. Ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.

11:00 цагт: Маршал Г.К.Жуковын мэндэлсэн өдрийг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Ирэх онд тэмдэглэх Аугаа их Эх орны болон Чөлөөлөх дайнд ялалтын 80 жилийн ой болон Монголын нисэх хүчний 100 жилийн ойн талаар уулзалт болно.

11:00 цагт: ХӨСҮТ-ийн Захиргааны хэвлэлийн өрөөнд Нийслэлийн ЭМГ ба ХӨСҮТ-өөс Томуу ба Томуу төст өвчний нөхцөл байдал ба урьдчилан сэргийлэх чиглэлд мэдээлэл өгнө.

-Жендэрт суурилсан хүчирхийллийн  эсрэг аян 12 дугаар сарын 10-н хүртэл улсын хэмжээнд үргэлжилж байна.

-Улсын хэмжээнд галт зэвсэг, бууны бүртгэлийн “Зэвсэг” нэгдсэн арга хэмжээ явагдаж байна.

-Завхан аймгийн ИТХ-ын хуралдаан болно.

Соёл урлаг:

-Богд хааны музейд: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна.

-Монголын Үндэсний музейд “Монгол шатар” түүхэн тусгй үзэсгэлэн гарч байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *