Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюу толгой ХХК-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих ‘Спорт амралтын цогцолбор’-ын барилгын шав тавих ёслол боллоо

Тус “Спорт, амралтын цогцолбор”-ын нээлтэд Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийт, Оюу толгой төслийн Монгол Улсын Засгын газрын 34 хувийн хувьцааг эзэмшигч Эрдэнэс Оюу Толгой ХХК, Оюу Толгой ХХК-ийн төлөөлөл, Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Цэрэнбат болон Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгой сангийнхан, төслийн гүйцэтгэгчид оролцлоо.
✅“Спорт амралтын цогцолбор” нь нэг дор 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд иргэд чөлөөт цагаа гэр бүл, хамт олноороо зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг бий болгож, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой орон нутагт жишиг болохуйц бүтээн байгуулалтын төсөл юм.
✅‘Спорт амралтын цогцолбор’ нь олон төрлийн спорт, үйл ажиллагааны зориулалттай төлөвлөгдсөн байна. Тухайлбал
• 400 хүний суудалтай спорт заал
• 25 метрийн урттай 4 замтай том хүний бассейн, 15м урттай хүүхдийн бассейн
• Бөхийн заал ба дэвжээ
• Фитнесс заал, иогийн танхим
• Хувцас солих өрөө, саун, душ
• Багш, дасгалжуулагч, эмчийн өрөө
• Захиргаа болон оффисийн өрөө
• 50 хүний багтаамжтай ресторан болон кофешоп
• Бусад төрлийн спорт хичээллэх, үйл ажиллагаа явуулахтанхимууд
• Хүүхдэд зориулсан тоглоомын хэсэг, бусадүйлчилгээний талбайнууд
• Атриум бүхий угтах хэсэг
• Гадна хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай
• Гадна явган болон дугуйн зам
• 80 автомашины зогсоол,
• Ногоон байгууламж, амрах хэсэг бүхий гадна тохижилттойгоор 2025 оны IV улиралд ашиглалтад орох төлөвлөгөөтэй ажил эхэллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *