Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг тэсэлгээний аргаар нураах боломжгүй

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг нураах шийдвэр гаргасны дагуу уг байрыг нураах тендерийн сонгон шалгаруулалт зарлаад байна. Энэ талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатараас мэдээлэл өглөө. Тэрээр “207-р байрыг нураах ажиллагаа асуудалтай. Хоёр байрны дунд баригдсан учир том техникүүд авчирч тэсэлгээний аргаар нураах боломжгүй. Өнгөрсөн жил 10 гаруй барилга нураасан техникүүдээр нураах боломжгүй, гар аргаар нураах шийдвэр гарсан. Ирэх хаврын улиралд байрыг нурааж, яг энэ барилгын батлагдсан зураг, хэмжээ квадратаар нь орон сууцыг барьж, айл өрхүүдийг оруулна. Барилгыг нураасан болон барьсан зардлыг буруутай этгээдээс гаргуулна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийслэл гуравдагч этгээдээр татагдсан” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *