ХӨСҮТ: Эмнэлгийн ачаалал 30 хувиар буурсан
Эмч мэргэжилтнүүдийн зүгээс “Одоо бидний ашиглаж байгаа вакцин томуугийн H1N1 вирусийн эсрэг хамгаалах нөлөөтэй байгаа нь тодорхойлогдож байна” гэдгийг онцолсон юм.
ЭНЭҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Э.Доржбурам:
-Манай төвийн ачаалал арванхоёрдугаар сарын сүүлийн хоёр долоо хоногт дээд цэгтээ хүрсэн. Нийт 330 ор дээр нэмж, 400 орон дээр 600 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 400 орон дээр 475 хүүхэдтэй, ачаалал 30 хувиар буурсан байдалтай ажиллаж байна. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар хоногтоо 350-400 хүүхэд үйлчлүүлдэг байсан бол өнөөдрийн байдлаар 150-200 хүүхэд үйлчлүүлж байна. Мөн амбулаториор 150-200 хүүхэд гээд нийт 300-400 хүүхэд үйлчлүүлж, тусламж авч байна. Нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 70 хувь нь уушгины хатгалгаатай, 10 хувь нь гэдэсний суулгалттай байна. Тэр дундаа уушгины хатгалгаатай хүүхдүүдийн 10 хувийнх нь биеийн байдал маш хүнд байна