БНАСАУ шинэ төрлийн пуужин туршжээ

Хойд Солонгосын Эрх баригч ажилчдын намын сонинд энэ мягмар гарагт “Батлан ​​хамгаалахын шинжлэх ухааны академи” шумбагч онгоцны баллистик пуужин харвах туршилтыг амжилттай явууллаа хэмээн өнөөдөр мэдээлэв.

Түүнчлэн “Шинэ шумбагч онгоцны баллистик пуужин нь улсын батлан хамгаалах технологийн хөгжил, тэнгисийн цэргийн усан доорх ажиллагааны чадавхид ихээхэн хувь нэмэр оруулна” гэж  мэдээнд дурджээ. Харин уг үйл ажиллагаанд удирдагч Ким Жон Ун оролцсон эсэх талаар дурдаагүй байна.

“Пёньян ойрын зайн тусгалт пуужинг шумбагч онгоцны гол үйлдвэр байрладаг Синпо хот орчмоос харвасан тул шумбагч онгоцны баллистик пуужин байх магадлалтай байна. Пуужин 590 орчим км зайд нисэж, ойролцоогоор 60 км өндөрт хөөрсөн” гэж БНСУ-ын цэргийнхэн мягмар гарагт мэдээлснийг “Yonhap” агентлаг уламжилсан юм.

Тус агентлагийн мэдээлснээр, БНАСАУ энэ он гарсаар пуужингийн найм дахь туршилтаа явуулсан нь энэ аж.

Эх сурвалж : NHK news

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments